Сайн байцгаана уу?

Мараната сүмийн гишүүн Ариунаа байна. Голден Анжэлс хамтлагийнхаа сүүлийн баярт мэдээний ажилдаа ороод Тайваньд явж байна. Бусад орнууд өвлийн улирал нь эхлээд цас байнга орж байгаа бол энд харин бороо байнга орсон цаг агаар бидний ажилтай давхцаж байна.

Мэдээж миссионер хүмүүс учраас бид нар ихэнхдээ гадуур явж урилга тарааж, шаардлагатай бол гадаа тоглолт хийдэг. Тайваньд ирээд аль хэдийн 3 7 хоног болжээ. Эхний сүм Шинтиен гэдэг сүм байсан бөгөөд Доктор Салли Фүүн ба түүний нөхрийн хамт амжилттай гэр бүлийн баярт мэдээ семинарыг зохион байгуулсан.

Дараа 2 7 хоногт нь өөр өөр сүм дээр үйлчилсэн ба хоёулаа гадаа зохиогдсон. Энэ баярт мэдээнүүд бидний залбирал бас итгэлийг шаардсан баярт мэдээнүүд болсон. Тэр утгаараа ч бид нар бүх хүчээ шавхан сайн ажиллахын тулд шөнө 1 цаг хүртэл унтахгүй ажилласан ч үе гарсан. Бурхан бидний залбирлыг сонсон орой бүр яг тохирсон цаг агаарыг өгч баярт мэдээг дуустал бороо оруулж өгөөгүйд нь талархья.

Бурхан бидний залбирлыг сонсдог. Хэрвээ бидний залбирал Түүний хүсэлд нийцсэн байвал яг тухайд нь хариулт ирэх ч үщ бий. Гэхдээ бас залбиралын маань хариулт хааяаа удах тохиолдол бий. Гэхдээ бидний хувьд удсан эсвэл хойшлогдсон юм шиг боловч энэ нь заримдаа яг зөв цагтаа байдаг юм шүү-

Тиймээс бүгдээрээ итгэл дүүрэн Түүнд хандан залбирцгаая~