Өнгөрсөн 9 сарын 15-21ны хооронд Улаанбаатар хотын 9 сүм нэгдэж нэгдсэн баярт мэдээг зохион байгуулсан. Олон хүнийг хамарсан энэхүү баярт мэдээнд Golden Angels 9 оролцож хувиарийн дагуу Гайхамшигт хайр сүмд үйлчилсэн. Гайхамшигт хайр сүмийн маш шахуу хувиарийн дагуу сүмийн гишүүдтэй хамт олон үйл ажиллагааг хийсэн.

Өглөө 7 цагаас 10-р хорооллын өрхүүдтэй хамтран өглөөний дасгал хийж, үдээс өмнө 10 жилийн сургуулиудаар явж эрүүл мэндийн семинарт зориулж тусгай дуу дуулсан.

Үргэлжлүүлэн тэдгээр хүүхдүүдийг үдээс хойших хөтөлбөртөө урин Англи хэл Солонгос хэлийг заасан. Идэвхтэй оролцож байсан хүүхдүүддээ их баярлалаа.

 Баярт мэдээний үеэр олон хүүхэд залуус бас сүмийн гишүүд тогтмол орж байсан нь бидний хувьд их баяртай явдал байсан. Бурхан дотор хамтдаа үйлчлэл хийсэн Гайхамшигт Хайр сүмдээ баярлалаав Цаашдаа улам олон хүнийг сүмдээ урьж Бурхан руу дагуулаарай.

 

Нэгдсэн уулзалтан дээр сүмийн болоод шинэ гишүүд нийтдээ 700-800 хүн цугласан гэж МАЧ албан ёсоор зарласан. Сүүлийн өдөр буюу Шаббат өдөр нийт 103 хүн усан баталгаа хүртэхээр шийдвэр гаргаж Бурханы ажил ямар гайхалтай байдгийг харуулсан. Та бүхэн эдгээр шинэ ахан дүүсээ өдөр бүрийн залбиралдаа багтаахыг хүсье. Баярлалаа.

 

IMG_20120918_102856.jpg C360_2012-09-17-16-37-06.jpg C360_2012-09-16-16-33-33.jpg IMG_20120918_165221.jpg IMG_20120922_134634.jpg IMG_20120922_165059.jpg IMG_20120919_113358.jpg IMG_20120919_190759.jpg